“Тоёота” 3.4 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцлоо


АНУ-ын Холбооны шүүхээс автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компанийн автомашинуудын талаар үүсгэсэн заргыг намжаахын тулд тус компани 3.4 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцжээ. Тодруулбал, АНУ-д борлуулж буй “Тоёота”-гийн пик-ап автомашины гадна тал зэвэрсэн тул худалдан авагчид шүүхэд гомдол мэдүүлж, зарга үүсгэсэн байна. “Такома”,“Тундра” болон “Секуоай” загварын 1.5 сая ширхэг автомашинд ийм төрлийн гологдол үүссэн аж. Шүүхийн дүгнэлтээр уг автомашинуудад зэврэлтийн эсрэг хамгаалалт байхгүй бөгөөд дотоод эд ангид ч нөлөөлж болзошгүй гэж үзжээ. Харин компанийн зүгээс “Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд уг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг зорилоо” хэмээжээ.

  • Шинэ
  • Их уншсан