Сонирхогчдын шатрын тэмцээн болно


Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ИТХ хамтран Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны 20 жилийн ойд зориулан сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19, 20-нд зохион байгуулахаар болжээ. Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. Тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа уг тэмцээн Монгол Улсын бүх сум дүүрэгт зэрэг эхлэх бөгөөд нэг сумаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван шатарчныг шалгаруулж дараагийн шатанд өрсөлдөх юм байна. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жил 2400 орчим шатарчин оролцож байжээ.

  • Шинэ
  • Их уншсан