Г.Отгонцэцэг Казахстаны хошой аварга боллоо


“Рио-2016” зуны олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстаны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 48-кг-д түрүүлжээ. Тэрбээр жиндээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж Казахстан улсын хошой аварга болсон байна. Түүний хувьд багш Д.Энхбаатарын хамт Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байна.
Дашрамд дуулгахад, олон улсын жүдо бөхийн холбоо энэ оны шилдэг эмэгтэй жүдочоор түүнийг нэрлээд байгаа билээ.

  • Шинэ
  • Их уншсан