М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо


Саяхан Ази тивийн аварга болсон залуу тамирчин М.Анхцэцэг Мексикийн Мериад хотноо зохиогдож байгаа хүндийг өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүүлж Дэлхийн аварга боллоо.
Тодруулбал, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад  бага зэрэг бэртэл авсан байна.

  • Шинэ
  • Их уншсан