Их мастер Б.Мөнгөнтуул шатар сонирхогчидтой зэрэг тоглоно


Шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул  шатар сонирхогчидтой зэрэг тоглолт хийхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр тэрбээр шатар сонирхогч хүн бүртэй зэрэг нүүхээр төлөвлөжээ. Энэ нь Монголын шатрын холбооноос долоо хоног бүрийн ням гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн их мастер, Монгол Улсын аваргууд, шатрын спортоос төрсөн алдартнуудыг оролцуулах уулзалтын анхных юм байна. Энэ үеэр Их мастер Б.Мөнгөнтуул ирсэн зочдод өөрийн тоглолтуудын хамгийн сонирхолтой өргийг танилцуулах юм байна.

  • Шинэ
  • Их уншсан