Пауэрлифтингчид дөрвөн медаль хүртжээ


ОХУ-ын Москва хотноо болсон “RAW” пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль мөн мөнгөн цом хүртжээ. Тодруулбал, тэмцээний М-1 ангиллын -100 кг-ын жинд З.Мөнх-Эрдэнэ алт, насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д нийлбэр өргөлтөөр Ш.Алтанбагана мөнгө, залуучуудын ангиллын -82,5 кг-д нийлбэр өргөлтөөр М.Лувсанданзан мөнгө, насанд хүрэгчдийн ангиллын -90 кг-д хүрэл медаль хүртжээ. Мөн насанд хүрэгчдийн ангиллын -110 кг-д нийлбэр дүнгээр Б.Гансүх тавдугаар, -90 кг-д Т.Амарзаяа дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

  • Шинэ
  • Их уншсан