Ш.Даваадорж алтан медаль хүртлээ


Өвлийн усанд сэлэлтийн мастеруудын “Дэлхийн цом”-ын тэмцээн боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчин Ш.Даваадорж түрүүлсэн байна. Тэрбээр “Дэлхийн цом”-ын өмнөх бэлтгэлээ Хөвсгөл далайд хийжээ. Ш.Даваадорж 47 настай бөгөөд одоогоос сар гаруйн өмнө болсон олон улсын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн аж. Мөн өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан