Б.Санжмятав: Дэлхийн бодлогын төв Хойд Америк, Европоос Евроази руу аажмаар шилжиж эхэлсэн

Дэлхийн улс төрийн байдал тэр дундаа Америкийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.САНЖМЯТАВТАЙ ярилцлаа.

-Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр бизнесийн магнат Доналд Трамп сонгогдлоо. Энэ үйл явдалтай зэрэгцэн олон нийтийн дунд эрх чөлөөний орны ардчиллын талаар онцлон ярьж байна. Таны бодлоор Д.Трамп ерөнхийлөгч болсноор Америкийн ардчилалд аюул учрах уу?

-АНУ-ын ардчилал аюулд орно гэж бодохгүй байна. Ардчилал гэдэг нь хамгийн товчоор хэлэхэд нийгэмд олонхийнхоо хүсэлд захирагдан амьдрахыг хэлдэг. Гэтэл өрнөдийн зарим орон, тухайлбал, АНУ, Их Британи, Францад үндсэн хүн ам нь хожим ирж
суурьшсан хүмүүс цагаачдаас тооны хувьд цөөнх болох нөхцөл үүсч эхлээд байгаа. Тиймээс одоо өрнөдийн орнуудын эрх баригчид ардчиллыг юугаар солих вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулж байна. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахиа сонгогдоход Латин Америк, Африк, Арабаас гаралтай цагаачид ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

-Энэ удаа Трампыг хэн сонгов?
-Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход саналаа өгсөн үндсэн хоёр, гурван бүлэг байна гэж тоймчид үзэж байгаа. Эхнийх нь Америкт очиж суурьшаад өдий хүртэл энэ улсыг мандуулж ирсэн цагаан арьстай, дундаж давхарга, ажилчдын 60 хувь, дараа нь христийн шашинтай хүмүүсийн олонх буюу 80 хувь нь Д.Трампыг дэмжсэн байна. Америкийн цагаачид ч бас дэмжиж, нэлээд санал өгсөн байгаа. Үүний жишээ бол, АНУ-ын Мексиктэй хиллэж байгаа мужид Д.Трамп ялалт байгуулсан явдал болно. Тэд АНУ-ын дотоодын эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг бий болгох, улмаар АНУ-ын хүчирхэг байдлыг нь дахин сэргээхийг хүсч байгаа. Д.Трамп “Би дотоод асуудалдаа түлхүү анхаарал хан дуулна. Дотооддоо ажлын байр бий болгоно. Амьдралыг сайж-руулж, Америкийн үйлд вэрүүд гадаг-шаа гарч буу-риа сэлгэж бай-гааг зогсооно. Дотоодын хоо үйлд вэрлэгчдийг гадаа даас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнээс хамгаалах бодлогыг явуулна” гэсэн. Эд-гээр амлалт нь Америкийн дун даж давхарга, үйлд-вэрлэгч бүлгүүдийг татаж чадсан. Д.Трамп ард түмний хүсэл эр мэлз лийг сайн мэдэрч байсан. Харин намын удирдлага нь эл байдлыг сайн мэдрээгүй тул нэр дэвшигч Д.Трамп, намын удирдлагын хооронд зарим талаар санал нийлэхгүй явдал үүсч байлаа. Ер нь өрнөдийн нийгэмд ард түмэн, эрх баригчид бие биеэ сайн ойлгохгүй байх явдал гарч байна. Тухайлбал, Их Британийн Брексит буюу Европын холбооноос гарах асуудлаар хийсэн санал асуулга нь эрх баригчдын хүссэний эсрэг үр дүн авчирсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль ч үүнтэй төстэй үйл явдал боллоо. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын эрх баригч бүлэг нэр дэвшигч Д.Трампыг төдийлөн дэмжихгүй байсан боловч ард түмэн түүнийг дэмжиж, Ерөнхийлөгчөөр сонгов.

-Доналд Трампын цагаачдын талаар барьж байгаа бодлого олон нийтийн анхаарлын төвд байна. Монголчууд олноороо ажиллаж, амьдардаг болохоор манай улсад ч хамааралтай. Тиймээс энэ талаарх бодлоосоо хуваалцана уу?
-Д.Трамп нийт цагаачдын эсрэг биш, харин чанартай цагаачдыг “ногоон карт”-аар дамжуулан авахыг дэмжиж байгаа. Тэрбээр өөрөө бизнес эрхэлдэг байсан, прагматик бодлоготой, ухаантай хүн. Түүний бичсэн олон ном нь Америкийн хамгийн борлуулалттай номоор шалгарч байсан юм. Д.Трамп бизнес хийж байх явцдаа хэд хэдэн удаа “унаж”, хөл дээрээ боссон сайн менежер. Эдгээр хүчин зүйлүүд нь түүний бодлогод нөлөөлнө. АНУ-д амьдарч буй монголчуудын хувьд гэвэл, тэдний олонх нь ногоон карттай тул онцгой өөрчлөлт гарахгүй, тэд Америкийн эрх зүйн хүрээнд хэвийн амьдарч байх болно. Харин “хараар” амьдарч байгаа монголчуудын хувьд байдал ерөнхийдөө хүндэрч ирэх байх. АНУ нь хууль бус цагаачдаа гаргах бодлогыг баримтлах боловч албан ёсоор гаднаас авах хүмүүсийнхээ тоог нэлээд нэмэх ч биз.Харин Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноор Монгол Улсын хувьд ямар нөлөөтэй байж болох вэ гэвэл, илүү эерэг зүйлүүд гарах байх гэж хүлээж байна. Д.Трамп бүх улстай эв зүйгээ олно. Бусад орны дотоод хэрэгт оролцох, сөргөлдөх бодлогыг зогсооно гэсэн амлалт өгсөн. Энэ хүрээнд манай зүгээс Орос, Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх илүү өргөн бололцоо гарч ирнэ гэж бодож байна. Тэр утгаараа сайн зүйл болно. Сүүлийн хэдэн жилийн турш манай улс хоёр хөрштэйгөө ойр хамтарч ажиллахгүйгээр гурав дахь хөршийн мөрөө дөлд автагдан явснаас шалтгаалан Монголын нийгмийн олон асуудал хүндэрсэн.

-Америкийн 45 дахь Ерөнхийлөгч Оростой хамтран ажиллах талд ихээхэн анхаарах хандлагатай байна. Түүний баримталж буй гадаад бодлогыг та хэрхэн харж байна вэ?
-АНУ-ын өмнөх хэдэн Ерөнхийлөгчөөс гол төлөв гадаад бодлогын үйл ажиллагаандаа түлхүү анхаарч, дотоодын болон эдийн засгийн асуудлыг орхигдуулж ирсэн байдаг. Гэтэл Д.Трамп энэ удаа гадаадын бусад оронтой найрсгаар зэрэгцэн оршиж, харин дотоодын эдийн засгийн асуудалд илүү анхаарч ажиллана гэдгээ зарласан байгаа. Түүний энэ чиглэлийн санаачлага нь сонгуулийн үеэр нэлээд дэмжигдсэн. АНУ-аас ОХУ-ын талаар баримтлах бодлого нь ерөнхийдөө зөөлөрч ирнэ. Д.Трамп сонгуулийн компанийн үеэр ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагааг сайжруулна гэж амлаж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгчөөс АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэж, утсаар ярьсан нь дээрх хандлагыг нотолж байна. Гэвч хоёр орны харилцаа ямар төвшинд хүртэл сайжрах вэ гэдгийг одоогоор хэлэхэд хэцүү. Учир нь, АНУ бол дэлхийн тэргүүлэх их гүрэн бөгөөд түүний бодлого нь зөвхөн нэг хүнээс хамааралгүй байдаг тогтолцоотой. Тийм учраас сонгуулийн компанит ажлын хүрээнд Д.Трампын ярьж, амлаж байсан зүйлүүд нь тэр чигээрээ хэрэгжинэ гэж хүлээх хэрэггүй. АНУ-ын бодлого нь төрийн үндсэн институтууд болох Сенат, Төлөөлөгчдийн танхим, Ерөнхийлөгч, Төрийн департамент, Тагнуулын газар зэргээс хамаарч, тэд бодлогоо нэгтгэж дэмжсэн зүйлүүд л ажил хэрэг болно. Хэрвээ Д.Трамп намынхаа удирдлага, намдаа нөлөө бүхий хүмүүстэй эвлэрч, хэл амаа олж чадвал хамгийн хүчтэй Ерөнхийлөгч байх боломжтой. Учир нь, АНУ-ын түүхэнд ховорхон тохиодог төрийн өндөрлөгүүд болох Сенат, Төлөөлөгчдийн танхим, Ерөнхийлөгч нь энэ удаа нэг намд харьяалагдаж байна.

-Олон улсын худалдааны талд ямар өөрчлөлт орох бол. Америкт импортоор оруулж байгаа бараа бүтээгдэхүүний татварын бодлогод өөрчлөлт оруулах болов уу?
-Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд сонгуулийн компанит ажлын үеэр зарим зүйлийг хэтрүүлж ярьсан тохиолдол бий. Түүнээс олон улсын худалдааны чиглэлээр ярьсан зүйлийн нэлээд нь бараг хэрэгжихгүй байх. Учир нь, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд гишүүн орнууд нэгэнт авсан үүрэг амлалт, худалдааны олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой. АНУ-д өөр сонголт байхгүй. Өрнөдийн өндөр хөгжсөн орнууд аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнд дунджаар гурван хувийн татвар ногдуулдаг байлаа гэж бодоход Д.Трамп Америкийн Ерөнхийлөгч болоод 45 хувь болгож чадахгүй. Энэ нөхцөлд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөс татвараа их нэмэхгүй байж, харин тарифын бус аргаар худалдааг зохицуулахад олон зүйлийг хийж чадна. Тарифын бус арга хэрэгсэл гэдэгт дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, зах зээлээ хамгаалах, эрүүл мэнд, хорио цээрийн арга хэмжээг чангаруулах, стандартыг баримтлахыг шаардах зэрэг олон зүйл багтана.

-Таны бодлоор Трамп ажлаа аваад хамгийн түрүүнд юу хийнэ гэж бодож байна вэ?

-Д.Трамп сонгуулийн компанийн үеэр амласан ёсоор дотоодын үйлд-вэрлэл, эдийн засгаа сэргээх болон дэд бүтцээ хөгжүүлэхэд ан хаар на. Түүний зүгээс Ерөнхийлөгчөөр сонгогд соныхоо дараа дэд бүт цийг хөгжүүлэх талаар ярьсан зүйл нь хүлээлт үүсгэж, дэлхийн зах зээлд зарим түүхий эдийн үнэ өсөөд эхэллээ. -Хүчирхэг Америкийг цогцлоох, дотооддоо чиглэсэн бодлого баримтлахаар гарч ирж байгаа Ерөнхийлөгчөө иргэдийн зарим хэсэг нь яагаад дэмжихгүй жагсаал хийгээд байгаа юм бэ?-Би хоёр шалтгаан байна гэж харж байгаа юм. Ялагдсан намынхан түүний эсрэг зохион байгуулалттай явуулга хийж, олон нийтийг турхирч байна. Дээр нь Трампын хамаагүй хэлчихсэн зүйлээс болгоомжилж, эмээсэн хүн амын хэсэг түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллуулах дургүй байгаа хэрэг. Тэгээд эл байдлаа жагсаалын хэлбэрээр илэрхийлж байгаа нь тэр. АНУ ардчилсан орон шүү дээ. Д.Трампын бодлого аажимдаа ойлгог-дож эхэлнэ гэж бодож байна. АНУ одоо дотоодын эдийн засгийн асуудлууддаа анхаарахгүй, өрсөл дөх чадвараа сайж-руулахгүй бол болохгүй бай гаа. Учир нь, хөгж лийн ерөнхий ханд лага АНУ-д ашиггүй чиг лэлд явж бай на. Өөрөөр хэлбэл, 2009 оны дэлхийн мөнгө санхүүгийн хямралын дараа гаас өндөр хөгж сөн орнууд зээл-дүүлэгчээс зээлдэгч болж өөрч лөгдсөн. Тэд мөнгөгүй болсон. Харин тэдний оронд Хятад, Энэхтэг, Орос, бас Ойрхи Дорнодын нефть экспортолдог орнууд мөнгөтэй болоод гараад ирсэн. Үүнээс шалт гаалаад дэл -хийн хүчний харь-цаа тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа юм. Энэ үйл явдал 2050 оны үед илүү тодорхой харагдана. Тэр үед дэлхийн нэгдүгээр эдийн засаг Хятад, хоёрт Энэтхэг, гуравт Америк орно. Тэгэхдээ бүр Хятадын эдийн засаг АНУ-ынхаас гурав дахин, Энэтхэгийн эдийн засаг АНУ-ынхаас хоёр дахин том байхаар төлөв байна. Тэгэхээр дэлхийн бодлогын төв Хойд Америк, Европоос Евроази руу аажмаар шилжиж эхэлсэн байгаа юм. Сүүлийн жилүүдэд гарч байгаа бас нэг чухал хүчин зүйл бол дэлхий дээрх бүх баялаг дуусах тийшээ хандаж байна. Дээр нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол байдлыг улам хүндрүүлнэ. Эрчим хүч, хүнс ховордоод байна. Мөн усны хангамж дэлхийн хэмжээний толгойн өвчин болж хувирлаа. Үүнээс шалтгаалаад томоохон гүрнүүд одоо байгаа байгалийн баялгийн эх булгууд дээр өөрийн хянал таа тогтоох, авах бололцоогоо хангахын төлөө өрсөлдөж бай гаа. Эл шалтгаанаар дэлхий дээр олон мөр гөлдөөн гарч байна.

-Дэлхийн төв Евроази руу чиглэх нь манай улсад ямар ашигтай вэ?
-Маш ашигтай. Энэ үйл явцад манай хоёр хөрш гол тоглогчид болно. Монгол Улс байгалийн баял гаа авч үлдсэн дэл хийн 30 гаруй орны нэг болдог. Энэ нөх цөлд манайх зөв бодлого явуулж хөрш орнуудтайгаа хамт ран ажиллаж чадвал өнөөдрийн нөх-цөл байдлыг богино хугацаанд өөрчилж чадна.

 -Трамп Америкаас хэт хамааралтай улсуудыг бие даалгах талд анхаарна гэж ярьсан. Үүнийг та юу гэж дүгнэж байна?
-Энэ маш зөв ажил. Ингэх нь АНУ-д ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэж, өөрийгөө хөгжүүлэх бололцоог гаргаж өгнө. НАТО гээд дэлхий дээр дэг журам тогтоох гээд байгаа нөхөд байдаг. Эдгээрийн дийлэнх улс нь Европод байж, эдийн засгийн хүч чадлаараа АНУ-аас дутахгүй. Гэтэл НАТО-гийн зардлын 70 хувийг АНУ ганцаараа гаргаж байсан. Одоо АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөс “Бид та бүхний аюулгүй байдлыг цэрэг, зэвсгийнхээ тусламжтайгаар хангаж болно. Гэхдээ та нар зардлаа даа” гэж ярьж байгаа юм. Украиныг АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж ирсэн. Түүнийг тойрсон улсууд нь Европын улс орнууд болохоор гол санаачлага эндээс гарч байгаа. Тиймээс “Тэд Украинд зориулдаг зардлын ихэнхийг нь гаргах ёстой” гэдэг асуудал тавигдаж байна. Мөн Балтын тэнгисийн орнуудын хүсэлтээр АНУ пуужингаас хамгаалах системээ авчраад байршуулж эхэлсэн. Гэтэл одооноос тэр зардлыг Балтын тэнгисийн орнуудаар гаргуулах асуудал ч сөхөгдөж байна. Тиймээс байх ёстой зүйлийг байранд нь оруулах прагматик бодлогыг Трамп явуулж эхлэх байх.

Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан