Н.Анударь алтан медаль хүртжээ


ОХУ-ын Эрхүү хотод болсон олимп, дэлхийн аварга Н.Воробьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний 52 кг-ын жинд Н.Анударь түрүүлж, алтан медаль хүртжээ. Мөн тэмцээний 49 кг-д Б.Энхцэцэг, 40 кг-д Б.Энхзул нар мөнгөн медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнийг Эрхүүгийн тойргийн Спортын яам болон мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан аж. Тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, БНХАУ, Монголын 100 гаруй өсвөр насны охид 12 жинд өрсөлджээ.




  • Шинэ
  • Их уншсан