“Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” киноны баатруудыг хөшөө болгон мөнхлөв


    ЗХУ-ын үеийн нэрт найруулагч, жүжигчин Сергей Бондарчук 1975 онд Михаил Шолоховын романаас сэдэвлэн “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” хэмээх киног үзэгчдийн хүртээл болгосон. Эх орны дайны үеийн эрэлхэг цэргүүдийн тухай өгүүлдэг энэхүү кинонд Василий Шукшин, Вячеслав Тихонов, Сергей Фёдорович Бондарчук, Георгий Бурков, Юрий Никулин нарын домог болсон уран бүтээлчид тоглосон билээ. Тэд бүгд дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод тулалдаж явсан эрэлхэг дайчид. Өчигдөр Москва хотод нэгэн үйл явдал болжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын төлөөлөгчид, киноны уран бүтээлчдийн төрөл садангууд цугларч алдарт жүжигчдийн дүрийг мөнхөлсөн хөшөөг нээсэн аж. Энэ үеэр С.Шойгу “Манай улс дайны хүнд жилүүдэд эх орныхоо төлөө тулалдаж явсан эрэлхэг баатруудынхаа дурсгалыг мөнхжүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” кинонд зориулсан хөшөөг нээж байна” гэжээ. Ар араасаа алхаж яваа таван баатар эрийн дүр бүхий энэхүү хөшөөг тус улсын БХЯ-ны байрны өмнө босгосон юм байна.         
Р.Хулан





















  • Шинэ
  • Их уншсан