Дэлхийн аваргад хүч үзэх бөхчүүд тодорлоо


Унгарын Будапешт хотноо энэ сарын 10-11-нд болох чөлөөт бөхийн олимпийн бус жингийн ДАШТ-д оролцох манай баг, тамирчид тодорлоо. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 70 кг-д Б.Батзориг нар өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 55 кг Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар хүч үзэхээр болжээ. Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан ажиллана. Мөн багийн ахлагчаар Ж.Түмэн-Аюуш /МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан/, албаны төлөөлөгчөөр Н.Дүгэрсүрэн /МЧБХ-ны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, ДБНХ-ны Хүндэт шүүгч, “Туушин” компанийн дэд захирал, Гавьяат эдийн засагч/ нар оролцох аж.
Б.МӨНХ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан