“Chapecoense” багийг тивийн аваргаар тодруулав


Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо “Copa Sudamericana” тэмцээний буюу тус тивийн аваргаар Бразилын “Chapecoense” багийг тодруулах шийдвэр гаргасан байна. Тус клубийн хөлбөмбөгчид тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байгаад нисэх онгоцны ослоор амиа алдсан билээ. Ослын улмаас багийн 19 тамирчин амь үрэгджээ. Ослоос амьд үлдсэн таван хүний гурав нь тус багийн хоёр хамгаалагч болон хаалгач аж. Уг шийдвэр гарахаас өмнө “Chapecoense” клубтэй өрсөлдөхөөр оноолт тараад байсан Колумбын “Атлетико Насьональ” багийнхан ослоор амиа алдсан Бразилын хөлбөмбөгчдөд тохиолдсон явдалд гүн эмгэнэл илэрхийлээд “Тэд бол аваргууд” гэж мэдэгдсэн байна. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо “Chapecoense” клубийн удирдлагад уг шийдвэрээ мэдэгдэж аваргын цомыг дагалдуулан хоёр сая ам.долларын мөнгөн шагнал олгоно гэдгийг уламжилжээ. 1973 онд байгуулагдсан “Chapecoense” клуб нь Бразилын хөлбөмбөгийн дээд лигт 2014 онд багтан орсон бөгөөд сүүлийн гурван жилд Өмнөд Америкийн цомын финалд үлдсэн анхны баг юм байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан