Өвөрмонголчууд М.Анхцэцэгт хандив илгээжээ


Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга хэмээх цол хүртсэн М.Анхцэцэг өнгөрсөн зун "Рио 2016" олимпод оролцсон. Мөн Гүржийн нийслэл Тбилисс хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон билээ. Өдгөө 18 настай, Азийн аварга, залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай энэ бүсгүй тэмцээний үеэр гарандаа бэртэл авсан. Тиймээс өвөрмонголчууд "Гарынхаа бэртлийг эмчлүүлээрэй" гэж 2000 юаний хандив илгээснийг өчигдөр өөрт нь гардуулжээ. Вичат дахь "Эх хэл суурь мөнгөний нийгэмлэг" жиргээ холбооны өвөрмонголчууд М.Анхцэцэгт ийнхүү тусалсан юм байна. М.Анхцэцэг элэг нэгт өвөрмонголчуудад талархсанаа илэрхийлж "Дараа дараагийн тэмцээнд амжилт гарган эх орныхоо Төрийн далбааг мандуулна" гэжээ.









  • Шинэ
  • Их уншсан