Чөлөөтийн бүсгүйчүүд алтан медаль хүртжээ


ОХУ-ын Чувашийн Новочебоксарск хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо.Тэмцээнд зодоглосон манай 12 бөхөөс зургаа нь медалийн тавцанд гарав. Тодруулбал, 58 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 69 кг-д О.Насанбурмаа, 55 кг-д А.Батцэцэг нар алтан медаль хүртсэн бол 75 кг-д Б.Одончимэг мөнгө, 48 кг-д Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ. Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчныг тав, хоёрдугаар байрыг гурав, гуравдугаар байрт орсныг нэг мянган ам.доллараар урамшуулжээ. Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Е.Батдархан нар удирдаж, Г.Амархүү шүүгчээр ажилласан байна.
Б.НОМУУН
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН





  • Шинэ
  • Их уншсан