“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо


Монголын хөлбөмбөгийн шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслол өнөөдөр 18.00 цагаас "Шангри-Ла" зочид буудалд болно. Монголын хөлбөмбөгийн холбоо "Алтан бөмбөг"-т санал өгсөн эрх бүхий 54 хүнээс хамгийн олон санал авч, "Мөрөөдлийн баг"-т багтсан шилдэг 11 тоглогчийг  шагнал гардуулах ёслолын өмнө буюу өнөөдөр албан ёсоор зарлалаа.
“Алтан бөмбөг”-т энэ жилээс эхлэн гадаадын иргэншилтэй тоглогчид нэр дэвшиж байгаагаараа онцлог бөгөөд тэднээс "Хүрхрээ" үндэсний дээд лигийн япон легионер, “Эрчим” клубын тамирчин Ишино Шута  "Бэлгэдлийн 11"-т багтжээ. Эдгээр тамирчид өнөөдөр  “Алтан бөмбөг” гардана.

“БЭЛГЭДЛИЙН 11”-Т БАГТСАН ШИЛДЭГ ТОГЛОГЧИД:

Хаалгач: Б.Ариунболд

Хамгаалагч: Г.Билгүүн

Хамгаалагч: Б.Гарьдмагнай

Хамгаалагч: Д.Төрбат

Хамгаалагч: О.Оюунбаатар

Хагас хамгаалагч: Ишино Шута /Япон/

Хагас хамгаалагч: М.Мөнх-Эрдэнэ

Хагас хамгаалагч: О.Баяржаргал

Хагас хамгаалагч: Э.Пүрэвдорж

Довтлогч: Н.Наранболд

Довтлогч: О.Мижиддорж

  • Шинэ
  • Их уншсан