Н.Содбилэгт аваргалав


ОХУ-ын Сочи хотод болсон дэлхийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны ангилалд Н.Содбилэгт аваргаллаа. Мөн манай шатарчдаас С.Чингүүн, Т.Хүслэн нар амжилттай оролцож, зургаадугаар байрт бичигджээ. Энэхүү тэмцээнд манай улсаас 7, 9, 13 хүртэлх насны хөвгүүд, охид, мөн эдгээр насны нээлттэй ангилал гэсэн төрөлд өсвөрийн 20 гаруй шатарчин оролцсон аж. 2010 онд болсон энэ тэмцээнээс их мастер А.Энхтуул анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Энэ удаагийн тэмцээнд өсвөрийн шатарчид долоон дасгалжуулагчтай явсан байна.

  • Шинэ
  • Их уншсан