БНХАУ агаарын бохирдлыг 18 хувиар бууруулна


БНХАУ-ын Эрчим хүчний салбарын 13 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулжээ. Төрийн зөвлөлийн зүгээс байгаль орчинд ээлтэй аргаар 2020 он гэхэд агаарын бохирдолтой хотуудын тоосонцрын хэмжээ PM2.5 үзүүлэлт болон чанарын төвшинг 18 хувиар бууруулахаар ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ус болон хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг давхар хийнэ гэжээ. Ажлын хэсгийнхний мэдээлж буйгаар автомашины утаа, аж үйлдвэрийн бохирдол, нүүрсний утаа, тоосжилт зэрэг нь агаар мандлыг ноцтой бохирдуулдаг дөрвөн том хүчин зүйл юм байна. “Улаан шугам”-д багтсан бүс нутгийн аж үйлдвэрийн байгууллага, үйлдвэрт арга хэмжээ авч хог хаягдлаа өөр аргаар боловсруулах санал гаргахыг даалгах гэнэ. Түүнчлэн бүс нутгийн нүүрсний хэрэглээг 10 хувиар бууруулах аж.
А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан