Чансаа өндөр даамчдыг Ц.Хашчулуун тэргүүллээ

Чансаа өндөр даамчдын дунд зохион байгуулсан “Final 2016” тэмцээнийг дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун тэргүүлжээ. Тэрбээр боломжит 26 онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүлсэн бол удаах байрт гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг нар 18 оноотойгоор орсон байна. Харин их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар айргийн тавд багтжээ. Тэмцээнд оролцсон тамирчид 40- 350 мянган төгрөгийн шагнал хүртсэн байна.

  • Шинэ
  • Их уншсан