Хаяггүй захидал
Эмээ хэлэхдээ од болсон гэж ...
Эвлэгхэн хошуугаа дэвсэн хэлэхдээ
Энгэрт нь эрхлээд мөөм нэхдэг
Ээжийгээ хичнээн санаа бол ...
Бурханд охин чинь итгэхээ болисоныг
Буруутгаж чадсангүй ээ
Бурханы мутартай эмч болоорой гээд
Булбархан хацрыг нь зөөлөн үнслээ
Охиныхоо дэргэд уйлчих гээд
Огшоод ирэх минь санасаных биз ээ
Орчлонгийн жамтай эвлэрч чадахгүй
Орондоо уйлах минь ганцаардсаных биздээ
Мичдэд хүрэх шат байдаг уу гэж
Миний хүү надаас асуулаа
Саран дээр буудаг хөлгийг яриад л
Санаа нь чам дээр л очих гээд байх шиг
Тэнгэрт байгаа тийм ээ гэхэд нь
Тэнгэр нураад дарчих шиг л боллоо
Аавыгаа, тэврээд хацраа наахад нь
Аньсга дүүрээд шархирах юм аа
Ээжээ гээд хашгирч сэрэхэд нь
Эмээг нь дуудаж хамт унтууллаа
Эвий минь дээ миний нялххан үр
Эр хүн болтлоо өдий байна даа
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.11.25-12.20-нд
Эвлэгхэн хошуугаа дэвсэн хэлэхдээ
Энгэрт нь эрхлээд мөөм нэхдэг
Ээжийгээ хичнээн санаа бол ...
Бурханд охин чинь итгэхээ болисоныг
Буруутгаж чадсангүй ээ
Бурханы мутартай эмч болоорой гээд
Булбархан хацрыг нь зөөлөн үнслээ
Охиныхоо дэргэд уйлчих гээд
Огшоод ирэх минь санасаных биз ээ
Орчлонгийн жамтай эвлэрч чадахгүй
Орондоо уйлах минь ганцаардсаных биздээ
Мичдэд хүрэх шат байдаг уу гэж
Миний хүү надаас асуулаа
Саран дээр буудаг хөлгийг яриад л
Санаа нь чам дээр л очих гээд байх шиг
Тэнгэрт байгаа тийм ээ гэхэд нь
Тэнгэр нураад дарчих шиг л боллоо
Аавыгаа, тэврээд хацраа наахад нь
Аньсга дүүрээд шархирах юм аа
Ээжээ гээд хашгирч сэрэхэд нь
Эмээг нь дуудаж хамт унтууллаа
Эвий минь дээ миний нялххан үр
Эр хүн болтлоо өдий байна даа
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.11.25-12.20-нд

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42