“EchoStar 19” хиймэл дагуул тойрог замд оржээ


АНУ-ын харилцаа холбооны “United Launch Alliance” компани “EchoStar 19” хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, тойрог замд оруулсан байна. “Атлас-5” пуужингаар хөөргөсөн уг хиймэл дагуулыг Флорида мужийн Канавералын талбайгаас задгай сансарт илгээжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар орон нутгийн иргэд уг үйл явдлыг үзэж сонирхохоор цугласан бөгөөд хиймэл дагуул хөөргөх пуужингийн нислэг товлосон цагаасаа 46 минутаар хоцорчээ. Учир нь, техникийн саатал гарснаас аюулгүй байдлыг хангахын тулд нэг цагаар сунгасан юм байна.
“EchoStar 19” хиймэл дагуул нь “EchoStar” корпорацийн захиалгаар “Loral” компанид бүтээжээ. Уг хиймэл дагуул нь АНУ, Канад, Хойд Америкийн хэрэглэгчдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.
А.ДАВАА
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан