Ж.Батлер, С.Карри нарыг энэ долоо хоногийн шилдгээр нэрлэв


АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Чикаго Буллс” багийн хамгаалагч Жимми Батлер болон “Голден Стэйт Уорриорз” багийн холбон тоглогч Стивен Карри нарыг өрнөд болон дорнод бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор нэрлэжээ. Ж.Батлерын хувьд нэг тоглолтод дунджаар 38 оноо авч, самбараас бөмбөг авалт 9.3, оновчтой дамжуулалт 6.3 хийснээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчдын үзүүлэлтийг тэргүүлж байгаа аж. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр “Шарлотт Хорнетс” багтай хийсэн тоглолтод 52 оноо авч 118:111-ээр багаа ялалтад хүргэсэн байна. Харин “Голден Стэйт Уорриорз” багийн ахлагч С.Карри э н э улиралд нэг тоглолтод дунджаар 31.8 оноо авч, 4.5 удаа самбараас бөмбөг авалт, 5.5 оновчтой дамжуулалт хийсэн б а й н а . Тэрбээр сүүлийн дөрвөн тоглолтын гуравт нь 30-аас дээш оноо бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон “Мемфис Гриззлес” багтай хийсэн тоглолтод 40 оноо авсан аж.
 А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан