С.Ням-Очир зодог тайлна


Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлахаар болжээ. Тэрбээр энэ сарын 16-нд болох насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний нээлтийн үеэр их спортын замналаа өндөрлүүлэхээр шийдсэн байна. С.Ням-Очир 1998 онд анх Ю.Баттогтох багшид шавь орж спортын гараагаа эхлүүлсэн бөгөөд “Лондон-2012” зуны олимпын наадам, “Астана-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, “Парисын их дуулга”-ын алтан медаль хүртэж байсан манай шилдэг жүдоч юм.

  • Шинэ
  • Их уншсан