Япончууд 20-оод жилийн дараа ёкозүнатай боллоо

Я п о н ы мэргэжлийн сүмо бөхийн х о л б о о н ы Ёкозүнагийн з ө в л ө л ө ч и г д ө р х у р а л д а ж , х а ц ү башёд 14 даваатайгаар түрүүлсэн озэки Кисэносатод ёкозүна цол олгохоор болжээ. Ийнхүү япончууд хамгийн сүүлд ёкозүна цол хүртсэн Ваканохана аваргаас хойш 19 жил тасалдсан мэргэжлийн сумогийн хамгийн дээд цолтноо төрүүллээ. Энэ сарын 25-нд хуралдах холбооны Удирдах зөвлөл Кисэносатог 72 дахь ёкозүнагаар батламжлах юм байна. Тэрбээр макүүчи зиндаанд 12 удаа дэд байрт шалгарч, долоон удаа 13 даваа авч, нэг ч башё өнжиж байгаагүй гээд олон амжилтын эзэн, энэ цагийн хүчтэй озэкинүүдийн нэг юм. Мөн гарамгай барилдааны шагналыг тав, уран барилдааныхыг гурвантаа авч, гурван удаа кинбоши хүртэж байжээ.
Б.МӨНХ

  • Шинэ
  • Их уншсан