Имэйлээ спам болгохоос сэргийлэх зөвлөмж


Таны илгээсэн имэйл хүлээн авагч талд ирэхгүй удах эсвэл SPAM болж очих тохиолдол гарч байсан байх. Ийм байдалд орохгүйн тулд Та дараах зөвлөмжид анхаарлаа хандуулаарай.

1. Имэйлийн агуулгыг аль болох энгийн текст форматаар бичих


Та урьдчилан бэлдсэн документ файл дээрх текстийг тэр хэвээр нь хуулж имэйлээр илгээж үзсэн байх. Документ файл дээрх текст нь тусгай фонтоор бичигдсэн тохиолдолд таны имэйлийг харилцагч талын имэйл сервер хүлээн авахгүй эсвэл эцсийн хүлээн авагчид дамжуулахгүй байх талтай. Учир нь илгээж буй имэйл дэх текстийн фонтыг уншиж чадахгүй спам гэж үзсэнтэй холбоотой. Тиймээс та имэйл дэх агуулгыг энгийн текст форматаар илгээж байх нь имэйл серверүүдэд зөвшөөрөгдөж, харилцагчийн тань INBOX-д найдвартай ирэх болно.

2. Имэйлд дан ганц том зураг илгээж болохгүй



Ихэнх Спам илгээгчид маш бага текст агуулсан том хэмжээтэй зураг илгээдэг. Үүнийг сурталчилгааны компаниудаас ирдэг имэйлүүдээс бэлхнээ харж болно. Тиймээс имэйлдээ зураг илгээж байгаа бол текст нь төдийчинээ их байх ёстой гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй. Боломжтой бол зургийг хавсаргаж бус share буюу хуваалцаж илгээж байгаарай. Gmail-д ийм тохиргоо байдаг.

3. Тусгай тэмдэгт ашиглахаас зайлсхий
Имэйлд тусгай тэмдэгдүүд ашиглахаас зайлсхий. Ялангуяа имэйлийн гарчигт огт хэрэглэх хэрэггүй. Сэжиг бүхий үгс агуулсан захианд ихэнх имэйл сервисүүд цэг таслалын шүүлт хийж, спам болгож таньдаг. Жишээ нь доорх тэмдэгтүүдийг агуулсан бол имэйлийг спамд тооцдог.



4. Имэйлийн гарчиг болон агуулгад ижил текст бичих хэрэггүй
Имэйл явахгүй эсвэл удаад байгаа тохиолдолд бид өөр хоорондоо тест имэйл илгээж шалгадаг. Олон дахин ийм имэйл илгээх нь эргээд эрсдэлд оруулж байдаг аж. Жишээ нь имэйлийн гарчиг болон агуулга хэсэгт ижил үг бичиж дахин дахин илгээх нь таны имэйл хаягийг спам хаяг болгон мэдүүлж түр хугацаагаар блоклодог. Хэсэг хугацааны дараа нээгддэг ч дахин хаагдах магадлал маш өндөр болно. Иймээс имэйл илгээхдээ анхааралтай байгаарай.




5. Зөрчилтэй вэбсайт руу очих холбоосыг имэйлдээ оруулахгүй байх



Хэрвээ имэйл дотор хориотой, эсвэл зөрчилтэй вэбсайт уруу очих холбоос оруулсан бол спамд орох өндөр магадлалтай. Тухайн холбоос (URL) бүхий домэйн нэр болон вэбсайт уруу хандахад хэрэглэгчийн компьютерт хортой код автоматаар суух эсвэл хууль бус мэдээлэл байрлуулсан гэх мэт олон шалтгаанаар вэб хөтөчүүд дээр (Chrome, Firefox) зөрчилтэй холбоос гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэрхүү зөрчилтэй холбоосуудын талаарх мэдээлэл "имэйл сервисүүдийн аюулгүй байдлын горим"-д бүртгэгдэж таних чадамжтай болсон байдаг учир зөрчилтэй холбоос агуулсан имэйлүүдийг шүүж , спам тэмдэглэгээ тавьдаг.



  • Шинэ
  • Их уншсан