Манай бэндчид Украины багийг 9:6-гаар хожжээ


Швед улсад болж байгаа бөмбөгтэй хоккейн /bandy/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорьж байгаа манай баг тамирчид хэсгийн эхний тоглолтоо Украйны багтай хийж 9:6-гаар хожжээ. Манай шигшээ багт ОХУ-ын гурван легионер тоглогч тоглож байгаа байгаа бөгөөд эхний тоглолтод багийн ахлагч Н.Тамир, Мурзин, Айсбруннер, Г.Шинэбаяр нар тус бүр хоёр гоол, Родионов нэг гоол хийсэн байна. Mанай бэндчид энэ жил тус тэмцээнд түрүүлж, ирэх жил А зэрэглэлд тоглох том зорилт дэвшүүлээд байгаа юм.

  • Шинэ
  • Их уншсан