Хөлбөмбөгийн охидын шигшээ баг бэлтгэлдээ гарчээ


Монголын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг ирэх сард Хонконг улсыг зорихоор шаргуу бэлтгэл хийж байна. Тэднийг энэ сарын 5-12-ны хооронд зохиосон охидын улсын аваргаас эцсийн байдлаар сонгон шалгаруулсан юм. Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг ирэх сарын 10-13-ны хооронд Хонконг улсад болор “Жокэй” клубийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоно. Тэмцээнд Хонконг, Тайланд, Лаос улсын 14 хүртэлх насны охидын шигшээ баг гурван өдрийн турш өрсөлдөх ажээ. Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай ирэх сарын 10-нд, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Тайландын шигшээ багтай хийснээр тэмцээнээ өндөрлөх юм.


  • Шинэ
  • Их уншсан