Бэндичид дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ


Бэнди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Швед улсад болжээ. Тэмцээний B ангилалд өрсөлдсөн Монголын баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Японыг 6:5-аар хожсон байна. Манай хоккейчид хагас шигшээд Канадад 4:3-аар дийлдсэн. В ангиллын аваргын төлөө Канад, Унгарын багууд шалгаран үлдсэн аж. Бөмбөгтэй хоккейн дэлхийн аваргын А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларусь, Казахстаны баг өрсөлджээ. Харин В ангилалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг арван орон багтсан аж. Манай хоккейчид Япон, Унгар, Украины багтай нэг хэсэгт багтсан бөгөөд 100 хувийн амжилттайгаар тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд нөгөө хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Голландтай таарч, 6:2-оор хожсон ч Канадад 4:3-аар дийлджээ. Гэхдээ хэсэгтээ 7:0-ээр хожсон Японы багтай хүрлийн төлөө тоглож ялалт байгуулж чадсан байна.

  • Шинэ
  • Их уншсан