Боксын баг тамирчдыг Д.Батсүрэн дасгалжуулна


Монголын Үндэсний шигшээ багийн боксын ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт Спортын төв ордонд боллоо. Сонгон шалгаруулалтад найман дасгалжуулагч шалгалт өгснөөс Д.Батсүрэн хамгийн өндөр оноог авч “Токио-2020” олимпын наадам хүртэл Монголын боксын баг тамирчдыг дасгалжуулахаар болсон байна. Дасгалжуулагчид англи хэл, компьютер, допингийн мэдлэг, анагаах ухааны шалгалт өгчээ. Д.Батсүрэн нь “Бээжин-2008” олимпын наадамд боксын шигшээ багийн туслах дасгалжуулагч, “Рио-2016” олимпод шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан туршлагатай юм.

  • Шинэ
  • Их уншсан