”Үндэсний лиг”-ийн Плей-оффын тоглолт үргэлжилж байна


МҮСБХ, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний Плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.
Плей-оффт шалгарсан багуудаас түрүүлж гурав хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах юм. Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор “Эрдэнэт хот Икон", "Сүхбаатар Альянс Тех” шалгарлаа. Тэд маргааш цувралыг эхлүүлнэ. “Эрдэнэт хот Икон" "Өвөрхангай Хас Хэлхээ"-г 3:0-ээр хожсон юм. "Сүхбаатар Альянс Тех", "Дундговь аймаг" багуудын гурав дахь тоглолт МУИС-ийн Бизнесийн сургууль дээр болж Сүхбаатарын залуус 106:91 оноогоор өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд аваргын төлөө “Эрдэнэт хот Икон”-тэй тоглоно.

Цуврал 3: /"Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" 3:0/

2017.01.21-нд  "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" - 103:82

01.25-нд  "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" - 106:105

01.30-нд  "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" 106:91

Цуврал 3: "Эрдэнэт хот Икон” -  “Өвөрхангай Хас Хэлхээ” 104:99

 "Эрдэнэт хот Икон” -  “Өвөрхангай Хас Хэлхээ” 92:88

  "Эрдэнэт хот Икон” -  “Өвөрхангай Хас Хэлхээ” 116:96

Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор шалгараад байгаа “Эрдэнэт хот Икон", "Сүхбаатар Альянс Тех” багуудын тоглолт маргааш МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.

  • Шинэ
  • Их уншсан