“Токио-2020” олимпийн медалийг гар утасны хаягдлаар хийнэ


“Токиод-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулагчид олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг гар утасны хаягдлаар хийхээр төлөвлөжээ.

Технологийн хувьд хэн ч өмнө нь ашиглаагүй шинэ дэвшлийг харуулж Токиогийн олимп бас нэгэн содон шийдлээр өмнөх олимпийн наадмуудаас ялгарах санааг олсон байна. Токиогийн олимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос нийт 5000 медаль хийх хэмжээний металлыг гаргахын тулд гар утасны хаягдлаас найман тонн металл ялгаж авах шаардлагатай юм.

Улмаар Япон даяар 2400 газарт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулахаар төлөвлөжээ. 2010 оны Ванкуверийн олимпийн үеэр зарим медалийг хаягдал цахилгаан бараанаас гарган авсан бол 2020 оны олимп бүх медалийг хаягдлаас гаргаж авна гэдгээрээ онцлог болох юм.

Д.Өлзий
Эх сурвалж: МОНЦАМЭ

  • Шинэ
  • Их уншсан