“Хөх сувд-2017” ирэх сард болно

“Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр ирэх сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болно. Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөлийн өвлийн үзэсгэлэнт байгалийг нийтэд сурталчлан таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих, эко аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор энэхүү баярыг Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм. Баярын үеэр урчууд мөсөн хотхон байгуулж, морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сур харваа, сүмогийн тэмцээн уралдааныг зохион байгуулах аж. Мөн ОХУ-ын уран гулгагчид, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн үзүүлбэр үзүүлэх юм байна.

  • Шинэ
  • Их уншсан