“Рио Тинто” хоёр уурхайгаа худалдана


Хятадын хамгийн том нүүрс олборлогчдын нэг “Yаncoal Australia” компани “Рио Тинто” группын Австрали дахь нүүрсний уурхайг 2.35 тэрбум ам.доллараар худалдахаар болсон байна. Талуудын өнгөрсөн сард хийсэн энэхүү хэлэлцээний гадна үлдсэн хоёр уурхайг мөн худалдаж авахаар болсноо “Yаncoal Australia” компани мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Австралийн Куйнсланд мужид байрладаг хоёр уурхайг “Yаncoal Australia”-ийн бүрэлдэхүүн хэсэг “Coal & Allied Industries” компани хариуцаж ажиллахаар гэрээнд тусгажээ. Түүнчлэн гэрээг аравдугаар сараас өмнө албан ёсоор байгуулах бөгөөд хэрвээ гэрээ амжилттай хэрэгжвэл худалдан авагч компани Австралийн хамгийн том нүүрс олборлогч болох юм байна. Дээрх хоёр уурхай нь жилд ойролцоогоор 35 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд Япон, Өмнөд Солонгост голчлон экспортолдог аж.
А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан