Г.Занданшатар гишүүн “Цэцэн түшээ” болов


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран шинээр бүрдсэн парламентийн гишүүдийн дунд “Цэцэн түшээ” анхны нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 гишүүн оролцсоноос тэргүүн байрт  УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар шалгарлаа.  Хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд, гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар шалгарсан бол  “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн.

Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар гардуулж өгөв.

  • Шинэ
  • Их уншсан