Харилцан ярих чадвартай робот бүтээжээ


Синьхуа агентлаг харилцан яриа үүсгэх чадвартай Жиа Жиа нэртэй хятадын анхны хүн роботыг танилцууллаа. Жиа Жиа нь яг л жинхэнэ эмэгтэй хүн шиг харагддаг бөгөөд богино хэмжээний харилцан яриа үүсгэх чадвартай аж. Түүнтэй мэндлэхэд “тантай уулзсандаа баяртай байна” гэж робот хариулж, насыг нь асуувал “энэ бол нууц” гэх мэтээр хариулдаг байна. Түүнчлэн уг робот өөрийнхөө тухай товч танилцуулга хийж, хүн шиг нүүрний хувирал гаргадаг байна. Сонирхуулахад, Жиа Жиа хэд хоногийн өмнө “Wired” сэтгүүлд ярилцлага өгчээ.
Б.ЭРДЭНЭ

  • Шинэ
  • Их уншсан