Б.Дашням зодог тайлна

 Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд сэкивакэ цолтой барилдаж байсан Асасэкирюү Б.Дашням зодог тайлахаар болжээ. Тэрбээр зодог тайлсныхаа дараа Мэргэжлийн сүмо бөхийн холбоонд Нишикижима Ояаката нэртэйгээр үргэлжлүүлэн ажиллах аж. Ингэснээр Б.Дашням Монголоос төрсөн гурав дахь дэвжээний эзэн болж байна. Өнгөрсөн сард иргэншлээ сольж Япон улсын иргэн болсон Асасэкирюү Б.Дашнямын амжилтын талаар товч өгүүлбэл, 1997 онд ёкозүна Асашёорюүгийн хамт арлын оронд очиж, Мэйтокү сургуульд элсэн оржээ. 2000 оны нэгдүгээр сарын тэмцээнд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, Вакамацү дэвжээний улаан луу хэмээн барилдаж байв. 2002 онд жюүрёо, 2003 онд макүүчид дэвшин барилдаж, 2007 онд сэкивакэ цол хүртжээ.

  • Шинэ
  • Их уншсан