Рэй Чарльзыг тэр “амьдруулж” чадна

Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны долоо дахь дугаарын ялагчаар Г.Ганхүү тодорлоо. Эсрэг хүйстнийхээ дүрийг гарамгай бүтээж, яг Тина шиг байж чадсан түүнийг бусад оролцогч нар нь ч дэмжиж байв. Дүр бүтээх чадвар, үйл хөдлөл, дуулах арга барилаараа хамтран зүтгэгчдээ манлайлж чадсан Г.Ганхүүгийн ялалтыг үзэгчид ч хүлээж байсан мэт энэ өдрийн мессэж санал хураалтад тэргүүлсэн. Түүнийг ялахыг тэсэн ядан хүлээж байсан хүн хүү нь байжээ. Учир нь, тэрбээр хэрвээ шоуны ялагч болбол мөнгөнөөс нь “Унадаг авч өгнө” хэмээн хүүдээ амласан аж. Магадгүй энэ нь ч түүнийг шоуны нэгэн дугаарын ялагч болоход хөтөлсөн байж болох. Ийн “Явдаг википедиа” хэмээгддэг Г.Ганхүү нэгэн даваагаа амжилттай давлаа. Түүний дараагийн амьдруулах дүр домогт Рэй Чарльз Робинсон. Тайзны нэр Рэй Чарльзаараа алдаршсан энэ хүнийг төгөлдөр хуурч, дуучин, ритм блюз урсгалыг хэвшүүлсэн хөгжмийн хөгжмийн зохиолч гэдгээр хүмүүс андахгүй. Сонирхуулахад, “Яг түүн шиг-2” шоуны оролцогчид ирэх сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд гала тоглолт хийхээр болжээ.
Б.СИЙЛЭН

  • Шинэ
  • Их уншсан