П.Анужингийн шинэ нэвтрүүлэг-МонГал товчоон


"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин шинэ нэвтрүүлэг гаргахаар болжээ. Тэрбээр "МонГал товчоон" портрэментари төслөө эрхэм үзэгч танаа толилуулахад бэлэн боллоо. Өчүүхэн миний анзаарснаар, манайд аливааг гоёчлолгүй, муулалгүй үнэн хийгээд тайван өгүүлэх, үзэгчдэд бодох боломжийг нь олгодог баримтат ( documentary) кино чиглэл ялимгүй орхигдсон мэт санагддаг. Энэ л салбарт бид хүч, өнгө, ахиц нэмэхээр сэтгэл шулуудсан билээ! Ир, ур, ухаан, зориг чацан, ид бүтээн туурвиж буй оюуны хийгээд эдийн баялаг бүтээгч "Энэ цагийн 81 тэргүүн цадиг"-ийг баримтат туурийн аргаар зангидан нрхэм танаа хүргэх гэж байна! Үзэгч тандаа сайныг хүргэх гэж цаг нарыг үл ажран хичээлээ, шаггүй их ч бэлтгэн базаалаа. Амьддаа бие биенээ хайрлая, дэмнэе хүмүүс минь! Энэ эх орныхоо гал дөл нь болж буй ид бүтээн туурвиж байгаа залуустаа сэтгэлийн гэрлээ тусгацгаая! Тэднийхээ их бүтээл нөмөрт эргээд өөрсдөө баярлая. Үеэ дэмнэн, мөрлөн түшиж их түүхээ өнгөлцгөөе! Ид бүтээж буй бүтээгчдийн амаргүй адармаатай хийгээд бахархаж дууриам түүхийг хүн хийгээд ёс зүйн өндөр хэмжээсэнд нэгдсэн, мэргэжлийн, бүтээгч баг өгүүлэх гэж байна. Энэ цагийн сэрж боссон оюуны дайчид бүхэн соён гэгээрэхүй, эвийн их туган дор нэгдэцгээе!" хэмээжээ.

  • Шинэ
  • Их уншсан