Анна Ахматовагийн тэмдэглэлийг худалджээ

 "Большой манеж" үзэсгэлэнгийн төвд болсон дуудлага худалдаагаар Оросын яруу найрагч Анна Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэр 2.5 сая рублийн үнэд хүрчээ. Энэ тухай “Литфонд” дуудлага худалдааны ордны Ерөнхий захирал Сергей Бурмистров мэдэгдлээ. “Хамгийн сонирхолтой бүтээгдэхүүнээр Анна Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэр тодорч, хоёр сая 520 мянган рублиэр зарагдсан, эцсийн үнэ бидний хүлээж байснаас хэд дахин давсан” гэж тэрбээр хэллээ. А.Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэрт түүний уран бүтээлүүдийн талаарх сонирхолтой бичлэг болон өдрийн тэмдэглэлүүд байдаг ажээ. Оросын эртний хотуудаар аялах “Оросын алтан тойрог” гэдэг аялал жуулчлалын маршрутын 50 жилийн ойд зориулан явуулсан уг дуудлага худалдаанаас олсон орлого 4,8 сая рубль болсноос 10 хувийг нь буяны зорилгоор “Русфонд”-д хандивлах ажээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан