“Bye party” өдөрлөг зохион байгуулна
“Лидер оюутан академи"-аас “Bye party” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийг хаврын стресс зэрэг олон асуудлыг мартаж, зуны зугаатай өдрүүдийг угтах зорилгоор зохион байгуулж буй аж. Өдөрлөгийн үеэр БНСУ-ын “Жеонжу”-ийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн реппер Жи, Номин, “The Compass” зэрэг хамтлаг дуучны тоглолт болох гэнэ. Өдөрлөг энэ сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

- Шинэ
- Их уншсан