Сомалид 360 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгджээ


        Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн хурал Кенийн нийслэл Найробид боллоо. Хурлын үеэр Улаан загалмайн нийгмийн ажилтан Доминик Стиллхарт Сомали улсад үүссэн хүнд нөхцөл байдлын талаарх тайланг танилцуулжээ. Тэрхүү тайланд “Дайн дажин, ган гачиг, булчин задрах өвчин зэргээс болж Сомалийн ард иргэд хоол тэжээлийн дутагдалд орсон. Ялангуяа өлсгөлөнд нэрвэгдсэн 360 мянган хүүхдэд яаралтай тусламж хэрэгтэй” гэсэн байна. Доминик Стиллхартын хэлснээр Сомалид үүссэн иргэний дайн намжаагүй байхад байгалийн гачигдал нүүрлэсэн нь ард иргэдийг улам хямраажээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас энэ сарын 4-нд гаргасан албан мэдээнээс үзвэл, он гарснаар Сомалийн 18 мужийн 13-т нь булчин задрах тахал дэгджээ. Тахлаар 32 мянган хүн өвчилж, 618 хүн амь насаа алдсан байна.
 
Х.Заяа
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан