Авлигын хэрэгт холбогдсон АНУ-ын усан цэргийн адмиралыг 18 сарын хорих ялаар шийтгэжээ


улсын Калифорни мужийн шүүх 18 сарын хорих ялаар шийтгэсэн байна.

Роберт Гилбогийн хувьд, тэрбээр АНУ-ын усан цэргийн ар тал, хангалтын албаны өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард прокурорын газартай тохиролцоо хийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, худал мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрчээ.

Уг хэрэг нь Сингапур улсын усан завины засвар, үйлчилгээ үзүүлдэг “Glen defence marine asia” компанийн “Тарган ирвэс” гэх хочтой Леонард Фрэнсис гэгчтэй мөн холбоотой гэнэ. Тухайлбал, тэрбээр 2013 онд АНУ-ын усан цэргийн завь ямар чиглэлд зорчиж байгааг танил нөхдөөрөө дамжуулан олж мэдээд, адмиралуудтай тохиролцож, тэднийг өөрийнхөө усан завины өртөөнд авчруулсан байна. Ийнхүү хариуд нь тэр хахууль өгч, аялал зохион байгуулж өгчээ.

2013 онд АНУ-ын тусгай алба “Тарган ирвэс” хочит тэр эрийг залилангийн хэргээр саатуулан, усан цэргийн алба хаагчдын хамт баривчилжээ.

Вашингтон пост сонины мэдээлснээр, 2015 онд АНУ-ын Нэгдсэн штабын Усан цэргийн командлалын дарга, 30 адмирал хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа талаар мэдээлж байсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4260744
Эх сурвалж: АТГ.МОН

  • Шинэ
  • Их уншсан