Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ


 ОХУ-ын Екатеринбург хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга”-ын эрэгтэйчүүдийн +100 кг- ын жинд хүч үзсэн Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Эстони, Алжир, Румыний тамирчныг ялж, хагас шигшээд үлдэж, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн Дэвид Мурад дийлдсэн ч Унгарын Бор Барнаг ялснаар медалийн тавцанд зогсчээ. Дэлхийн 36 орны 310 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин тэргүүтэй Монголын 20 жүдоч өрсөлдөв. Нэг хүрэл медаль, хоёр V байр эзэлсэн амжилтаар 13 дугаарт жагсчээ. “Их дуулга”-д Япон улс зургаан алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол ОХУ, Бразилийн баг хоёр аваргатайгаар удаалсан байна.

  • Шинэ
  • Их уншсан