“Дэггүй Лиз” бүжгэн жүжгийг тоглоно


УДБЭТ-ын 54 дэх улирлын шинэ уран бүтээл Ф.Херольдын "La Fille Mal Gardee" /Муу хамгаалагдсан охин/ буюу "Дэггүй Лиз" бүжгэн жүжгийг тавихаар болжээ. Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.
Гол дүрүүдэд Лизэд СТА Б.Саруул, О.Анужин,  Коленд СТА А.Эрдэнэболд, Симонад МУГЖ Х.Мөнгөнхөлөг, СТА Э.Эрдэнэжаргал Аленд М.Нямтайван, Т.Хан-Очир, Томасд СТА Х.Чойжилсүрэн нар тус тус бүтээх юм. Нээлтийн тоглолт энэ сарын 27, 28-нд 17:00 цагаас болох юм.

  • Шинэ
  • Их уншсан