Элвис Преслийн нисэх онгоцыг худалдана


 Рок-н-Роллын хаан Элвис Преслийн нисэх онгоцыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. “Lockheed Jetstar” загварын уг нисэх онгоцыг домогт дуучны захиалгаар 1962 онд үйлдвэрлэжээ. Онгоцны салоныг сум мод болон алтадсан гангаар чимэглэсэн байна. Энэ онгоцоор 1987 оноос хойш нислэг үйлдээгүй бөгөөд “GWS Auctions” дуудлага худалдааны компани хөдөлгүүрийг нь солиулжээ. Тус компанийн албан ёсны сайтад мэдээлснээр Элвис Преслийн онгоцыг хоёр сая ам.доллараас эхлэн дуудах аж. Дуудлага худалдааг Калифорнид ирэх баасан гарагт зохион байгуулна. Сонирхуулахад, “GWS Auctions” компани Элвис Преслийн унаж байсан “Кадиллак” маркийн автомашиныг 57 мянган ам.доллараар 2013 онд онлайнаар худалджээ.
Х.ЭРДЭНЭ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан