“Салхийг мэдэр”


Монголын урлагийн зөвлөл, БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд ардын дуу, этник, альтернатив, жазз, саунд арт чиглэлээр уран бүтээл туурвидаг хөгжимчид ирэх долоодугаар сарын 1-11-нд Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, БНСУ-д аялан тоглолт хийнэ. Энэ удаагийн “Салхийг мэдэр” хөтөлбөрт оролцож буй хөгжимчид БНСУ-д студид уран бүтээлээ бичүүлэх юм байна. Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож буй хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Солонгосын орчин үеийн хөгжмийн хамтлагийн уран бүтээлчдийг говийн үзэсгэлэнт газраар аялуулан, гоцлол, цөөхүүл хоршил байдлаар зохиомжит тоглолт тавьсан аж.

  • Шинэ
  • Их уншсан