Селин Дион “Титаник” киног дурсав


“Billboard Music Awards” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Ёслолын үеэр дуучин Селин Дион “My heart will go on” дуугаа дуулжээ. Тэрбээр энэхүү дуугаа нулимс унаган дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Селин Дионыг дуулахад тайзны арын дэлгэц дээр “Титаник” киноны сэтгэл хөдөлгөсөн хэсгээс гаргасан аж. Дуучин бүсгүй “Энэ дуугаа дуулаад 20 жилийг үджээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг “Титаник” уран сайхны киноны хамт олонд баяр хүргэе” хэмээхэд танхимд цугласан олон суудлаасаа босон “Титаник” киноны уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлжээ.
Х.ЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан