“Алтан хальс” олон улсын кино наадам болно


“Алтан хальс” олон улсын кино наадам ирэх сарын 9-нд болно. Сонгодог болон арт хаус кино сонирхогчдын холбоо дэлгэцийн ахисан төвшний бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор “Алтан хальс” наадмыг зохион байгуулаад таван жил болжээ.
Энэ жилийн наадамд 52 орны киночид 270 гаруй бүтээлээ ирүүлжээ. Үүнээс Шведийн найруулагч Сара Гампелийн “Автобустай аялал”, Швейцарийн найруулагч Сэмуэл Моррисын “Даг, Уолтер хоёр”, Б.Ивээлтийн “Аялал”, Г.Саруулбилэгийн “Бусууд” зэрэг 25 бүтээлийг үзэгчдэд хүргэхээр болжээ. Мөн энэ жилийн уралдааны хэсэгт багтаагүй С.Ванчингийн “Винсент ван Гог”, Ю.Бадамзулын “Зөрлөг” зэрэг 20 орчим монгол киног олон нийтэд танилцуулахаар болсон байна.

  • Шинэ
  • Их уншсан