“Зөн совингийн бэлгэдэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ


Зураач О.Золбоотөгөлдөрийн “Зөн совингийн бэлгэдэл” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. ДУДэС-ийн Монгол зургийн ангийг төгссөн тэрбээр 2010-2013 онд Польш улсын Торун хотын Николай Коперникийн нэрэмжит их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимд суралцжээ. Зураач бүсгүй 2013 оноос дүрслэх урлаг болон номын зургийн талбарт идэвхитэй ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд бэлгэдэлт хөргүүд түлхүү тавигдах юм. Үзэсгэлэнгийн нээлт "Best art gallery" /Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын дэргэд/-д өнөөдөр нээлтээ хийнэ.

  • Шинэ
  • Их уншсан