Б.Монголхүү хоёрдугаар байр эзэллээ


 ОХУ-ын Красноярск хотноо болсон алдарт дуурийн дуучин Петр Словцовын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд оролцсон Б.Монголхүү хоёрдугаар байрт шалгарчээ. Мөн манай улсаас оролцсон УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Б.Самбуу нар үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон байна. ОХУ-ын Соёлын яамнаас зохион байгуулсан уралдааны Гран- при шагналыг Туркийн Горкем Эзги хүртжээ. Харин нэгдүгээр байрт ОХУ-ын Ксения Хованова, Севастьян Мартынюк нар шалгарсан байна.
Б.МӨНХ

  • Шинэ
  • Их уншсан