Алек Болдуин Дональд Трампыг дуурайв


 Жүжигчин Алек Болдуин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сүүлийн үед элэглэн дуурайх болсон билээ. Тэрбээр АНУ-ын хамгийн олон үзэгчтэй шоуны нэг “Saturday Night Live”-д жүжигчин Скарлетт Йоханссонтай оролцжээ. Скарлетт Йоханссон Иванка Трампыг дуурайсан аж. Энэ тухай Алек Болдуин “Би Дональд Трампыг дуурайх дуртай. Жүжигчин хүн цаг үеэ мэдрэх нь чухал. Тэр дэлхийн хүчирхэг улсыг удирдаж байна. Түүний гадаад төрх үнэхээр өвөрмөц. Үс засалтын талаар ярих ч хэрэггүй” хэмээн шоуны дараа ярьжээ. Тэрбээр АНУ- ын төрийн тэргүүнийг элэглэсэн шоунд оролцохдоо 1400 ам.доллар авдаг аж.
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН

  • Шинэ
  • Их уншсан